ОХУ-ын техник авахад бүрдүүлэх материал


Үнэ:- Хүү:- Хугацаа:- Үйлдвэрлэсэн орон:- Урьдчилгаа:-
ОХУлсаас нийлүүлэгдсэн техник тоног төхөөрөмж
худалдан авах иргэн хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Дамжуулан түрээс хүсэгчид тавих шаардлага.
  1. Сүүлийн 2-оос доошгүй жил үйл ажиллагааг явуулсан байх
  2. Урьдчилгаа төлбөр төлөх санхүүгийн чадвартай байх
  3. Түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх.
  4. Үндсэн түрээсийн төлбөр хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх.
Бүрдүүлэх материалын жагсаалт
  1. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
  2. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэх тогтоол
  3. Тухайн аж ахуй нэгж иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт.
  4. Удирдах албан тушаалтан хариуцсан этгээдийн анкет иргэний үнэмлэхний хуулбар
  5. Аж ахуй нэгжийн гэрчилгээ дүрмийн хуулбар /наториатаар баталгаажуулсан/
  6. Урьдчилгаа төлбөр төлсөн тухай санхүүгийн баримт /Эх хувь/
  7. Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  8. Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн. Мөн тоног төхөөрөмжийн сервис үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
  9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт.
  10. ХААДСантай тооцоо нийлсэн акт /Эсвэл өр төлбөргүй тухай тодорхойлолт
  11. Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө төлбөрийн чадвартай тухай нотлох баримт / Санхүүгийн тайлан баталгаажсан /
Материал бүрдүүлэхдээ болон төлбөрийг шилжүүлэхдээ хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.
Хөдөө аж ахуйг дэмжих сан,
Дэмжлэгийн удирдлагын газар,
Холбоо барих утас: 7723-8888
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn