Танилцуулга


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн "ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ,  ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ" 16 дугаар тогтоолоор Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэгдэж Хөдөө аж ахуйг дэмжих сан байгуулагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үндсэн зорилго
  1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт маркетингийн үр ашигтай системийг бий болгож, зах зээлийн цэвэр өрсөлдөөний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төрийн оновчтой зохицуулалтыг бий болгох.
  2. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
  3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс орнууд болон олон улсын байгууллагаас үзүүлж байгаа тусламжаас бүрдсэн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, оновчтой зарцуулах.
  4. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр төслийг санхүүжүүлэх, улсын төсвийн хөрөнгийн ачааллыг бууруулж, дотоод нөөц бололцоог бүрэн ашиглах, сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах цогц арга хэмжээ авах.
Салбарууд: 
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Хөтөл” салбар элеватор.
  • Булган аймгийн Булган суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Булган” салбар элеватор.
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 28,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Сэлэнгэ” салбар элеватор.
  • Өвөрхангайаймгийн Хархорин суманд 10,0 мянган тонн буудай хадгалах хүчин чадал бүхий “Хархорин” салбар элеватор.
  • Төв аймгийн Угтаалцайдам суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Угтаал” салбар элеватор.
Үйлчилгээ: 
Тус сан нь жил болгон тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийг буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр мөн техник, технологийн шинэчлэлтийг нь дэмжих зорилгоор үр тарианы комбайн, трактор, үрлэгч, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч, ангилангийн жатка, 100-500 тоннын багтаамж бүхий ган силосууд зээлээр олгодог.
Төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд 1-3 гауслалтын системүүд, хүлэмжүүд, жимсний суулгацууд, мөнгөн зээл, хөргүүрүүд, бага оврын хадлан болон төмс, хүнсний ногооны тракторууд, мотоблок зэргийг тариаланчдад хөнгөлөлттэй зээлээр олгодог. 

khaads.mn