ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөрөнгө оруулалтын хэлтэс нь 2023
оны хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд “Сангийн ажлын алба болон харьяа 7 салбарын барилгын ажлын зураг, төсөв” боловсруулах зөвлөх үйлчилгээний
дэлгэрэнгүй жагсаалтад зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг
мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ
ирүүлж буй зөвлөх нь холбогдох үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлсэн албан хүсэлт
ирүүлэхээс гадна тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт
бичгийг ирүүлнэ. Үүнд:
-
Улсын бүртгэлийн гэрчилгээ;
-
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
-
ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл
(БЗБТ,АГТ,ҮЗБТ)
-ЗТ-6.1
Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар
шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
-ЗТ-6.2Барилга
байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар
шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
-ЗТ-6.3
Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна
салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг
төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах,
хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл
-ЗТ-6.4
Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын
системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна
салбар шугам сүлжээний зураг төсөл
-ЗТ-8.1
Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл бүхий тусгай
зөвшөөрөл (нотариатаар баталгаажуулах);
-
Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга;
-
Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл (2021, 2022 он);
-
Ажиллах боловсон хүчин, зөвлөхийн багийн чадварын мэдээлэл;
Дээрх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оныг дуустал байх.
Сонирхсон
этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2023 оны 04
дүгээр сарын 24-ны өдрийн 10:00
минутаас өмнө ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р
хороо, Ажилчдын гудамж,
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байр 304 тоот өрөө, утас: 77238888