Хүнсний ногооны үрийн захиалгаа сум, аймгийн ХХААГ-аар дамжуулан өгнө үү

МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяныг хэрэгжүүлж, ногоочид, тариаланчдаа дэмжих зорилгоор хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, өвлийн хүлэмжид цахилгааны хөнгөлөлт үзүүлж буй хугацааг уртасгах, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлөх зэрэг цогц шийдвэрийг гаргасан.

Тиймээс хүнсний ногоо эрхлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 12-ны дотор өөрийн харьяа сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнээр дамжуулан аймгийн ХХААГ-таа үрийн захиалгаа өгнө үү.