Хадгалагдаж буй улаанбуудайгаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, ХААДС-ийн салбарт нийлүүлнэ үү

МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяны хүрээнд дотоодын тариаланчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн жилийн намрын ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн орон нутгийн салбаруудаар дамжуулан хүлээн авч байна.

Иймд тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хадгалагдаж буй хүнсний улаанбуудайгаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, өөрт ойр байрлах ХААДС-ийн салбарт нийлүүлнэ үү.