Угтаал салбарт нээлттэй ажлын байр зарлагдлаа

Ажлын байрны нэр: Салбарын инженер /1/
Байршил: Төв аймгийн Угтаалцайдам сум, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал салбар
Гүйцэтгэх үүрэг:
1. Элеваторын үйл ажиллагаанд батлагдсан технологийн зааврыг мөрдүүлж, технологи үйл ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангана.
2. Элеваторын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу хийлгүүлж, элеваторын технологийн дамжлагыг аюулгүй, найдвартай, хэвийн жигд ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
3. Элеваторын тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ариун цэвэр, галын аюулгүй байдлыг бүрэн хангуулж, дамжлагын ажилчдад ХАБЭА-н дүрэм, журам, зааварчилгааг тогтмол өгч ажиллана.
4. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Нээлттэй ажлын байрыг сонирхсон хүмүүс өөрсдийн CV-гээ info@khaads.mn и-мэйл хаягруу илгээнэ үү.


Дэлгэрэнгүйг: 7723-8888, 88093006 /Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цэрэндулам/